Технологийн тодорхойлолт

WorldPlusCoin (WPL) нь Binance Smart Chain (BSC) блокчэйн платформ дээрх BEP-20 стандартын токен юм. BEP-20 нь Binance Smart Chain (BSC)-ийн токен стандарт билээ.

WorldPlusCoin-н Ухаалаг гэрээ (Smart Contract) нь блокчэйн протоколууд болон DeFi төслүүдийг үнэлэх, аюулгүй байдлыг хянах зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг, дэлхийд тэргүүлэгч аудитын компани CertiК-р аудит хийлгэсэн.

Ворлд Плас Дижитал ХХК нь контентын платформ хөгжүүлдэг технологийн компани юм.

Монголын анхны цахим ном, аудио ном, подкастын платформ Mplus, дуу хөгжмийн платформ Mmusic, интерактив контентын платформ Woovoo, интерактив сэтгүүлийн платформ WorldPlus гэх мэт бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлсэн туршлагатай баг Ворлд Плас Дижитал ХХК-ийг бүрдүүлж байна.

image

Өнөөдрийн байдлаар компанийн бүтээгдэхүүн үйлчилгээний багцад дараах бүтээгдэхүүнүүд багтаж байна

  • WorldPlus. Интерактив сэтгүүлийн платформ бөгөөд энэ салбарт дэлхийд тэргүүлэх технологийн шийдлийн нэг.

  • Whytelabel. WorldPlus-ын технологид суурилж контент бүтээгч нарт Whytelabel үйлчилгээ буюу интерактив сэтгүүлийн цогц платформыг санал болгодог бүтээгдэхүүн.

  • Conversyon. Бүх төрлийн уншиж болохуйц контентыг интерактив хэлбэрт хөрвүүлдэг технологийн шийдэл.

  • MundoPlus. Испани хэлтэй орнуудын зах зээлд зориулж MundoPlus апп-ыг 2021 оны 7-р сард нээгээд байна. Уг бүтээгдэхүүнд Axel Springer Espana, Zinet Media Global зэрэг Испанийн тэргүүлэх сэтгүүл эрхлэн гаргагч компаниуд нэгдээд байна

Блокчэйн шийдэл

Хэрэглээнд суурилсан
орлогын систем

Блокчэйн технологийн тусламжтайгаар сэтгүүлийг туршиж үзэх, унших, хуваалцах зэрэг хэрэглээний нарийвчилсан мэдээллийг цуглуулснаар хэвлэн нийтлэгчдэд илүү шударга, бодитой орлогыг хуваарилна.

Илүү найдвартай контент
түгээлтийн платформ

Блокчэйн технологи нь дижитал бүтээгдэхүүнийг хуулбарлах, хууль бусаар түгээх зэрэг үйлдлээс бүрэн сэргийлж, оюуны өмчийг хамгаалах хамгийн найдвартай технологи юм.

Оюуны өмчийг
ашиглах эрх

Аливаа нийтлэл, зохиол, контент нь хамтын бүтээл байх тохиолдолд оюуны өмчийн маргаантай байдал үүсэх эрсдэлтэй байдаг тул блокчейн технологиор дамжуулж оюуны бүтээлийн өмчийг үнэн зөв бүртгэж, тэгш орлого хуваарилах боломж бүрдэнэ.

Төвлөрсөн
бус нийтлэл

Оюуны өмчийг хуулбарлан хулгайлах, хууль бусаар түгээн дэлгэрүүлэх зэрэг үйлдэл нь контент бүтээгчдийн хувьд хамгийн том асуудал байсаар ирсэн. Блокчэйнээр дамжуулан тусгай лицензийг бүртгэснээр энэ асуудлыг шийдэх бүрэн боломжтой болно.

Нийтлэгчдэд
сурталчилгааны орлого

Хэвлэмэл сэтгүүлтэй харьцуулахад дижитал сэтгүүлийн сурталчилгааны орлого тогтмол өссөөр байна. Блокчэйн технологид суурилсан платформ нь дижитал сэтгүүл дээрх интерактив сурталчилгааны орлогыг хэвлэн нийтлэгч, контент бүтээгч, сэтгүүл эрхлэн гаргагчдад шууд хуваарилах давуу талыг бий болгоно.

WPL-н тухай

Та WorldPlus аппликейшнийг ашиглаад өөрийн хэрэглээнд суурилж токеноор урамшуулал авах боломжтой. Өөрөөр хэлбэл хэрэглэгчид компанийн үйлчилгээг хэрэглэснээр өөртөө нэмэлт токен хуримтлуулна.

Койн нэр WorldPlusCoin
Тэмдэглэгээ WPL
Койны үнэ 1₮
Нийт койн 180,000,000,000 WPL
Захиалга авах хэмжээ 18,000,000,000 WPL
Худалдан авах дээд хэмжээ 30,000,000₮

Нийлүүлэлтийн задаргаа

Нийт нийлүүлэлт 180,000,000,000 WPL
  • Захиалга авах хэмжээ
    10%
  • Стратегийн хөрөнгө оруулагч
    1%
  • Хөрвөх чадварын нөөц
    24%
  • Стратегийн нөөц
    20%
  • Нийтлэгч & Хэрэглэгчийн урамшуулал
    25%
  • Маркетинг
    10%
  • Үүсгэн байгуулагчид
    10%

Санхүүжилтийн төлөвлөгөө

Маркетинг 30%
Технологийн хөгжүүлэлт 31%
Контент 10%
Үйл ажиллагааны зардал 19%
Хөрвөх чадварын нөөц 10%
  • Маркетинг
    30%
  • Технологийн хөгжүүлэлт
    31%
  • Контент
    10%
  • Үйл ажиллагааны зардал
    19%
  • Хөрвөх чадварын нөөц
    10%

Менежментийн баг

Х.ЭРДЭНЭБАЯР

Үүсгэн байгуулагч
Гүйцэтгэх захирал

Д.БАТЦЭНГЭЛ

Ерөнхий менежер

М.ШИНЭХҮҮ

Технологи хариуцсан захирал

Б.ЕСӨНЗАЯА

Маркетинг хариуцсан захирал

Д.ХАЙНАРБЕК

Технологийн Ерөнхий инженер

Э.ШИНЭБАЯР

Ахлах дизайнер

Б.ЛХАМДЭГД

Бизнес, олон улсын харилцааны менежер

Зөвлөх баг

Д.БАТ-ӨЛЗИЙ

Блокчэйн апп хөгжүүлэгч, криптопренер

ХИРОШИ ВАКҮЦҮ

Стратеги хариуцсан зөвлөх

Б.БАТ-ЭРДЭНЭ, CFA

Санхүү, хөрөнгө оруулалтын зөвлөх

Д.КҮНТУГАН

Бүтээгдэхүүн хариуцсан зөвлөх

А.ОРГИЛ

Бизнес хариуцсан зөвлөх

C.МЯГМАРСҮРЭН

Технологийн хөгжүүлэлт хариуцсан зөвлөх

Whitepaper

pdf

Whitepaper

Татах

Нийтлэг
асуулт

Ворлд Плас Дижитал ХХК нь контентын платформ хөгжүүлдэг технологийн компани юм. Монголын анхны цахим ном, аудио ном, подкастын платформ Mplus, дуу хөгжмийн платформ Mmusic, интерактив контентын платформ Woovoo, интерактив сэтгүүлийн платформ WorldPlus гэх мэт бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлсэн туршлагатай баг Ворлд Плас Дижитал ХХК-г бүрдүүлж байна.

Мөн дотоод гадаадын олон төслүүдийг хөгжүүлж зах зээлд нэвтрүүлсэн ба тэдгээр нь өдгөө хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээ болжээ.

Бид Сингапурын SPH, Mediagroup, Испанийн Axel Springer España, Zinet Media зэрэг дэлхийн шилдэг сэтгүүлүүдийг эрхлэн гаргагч компаниудтай хамтран ажилладаг бөгөөд Монгол, Хятад, орос, Англи, Япон, Малайз, Индонез, Испани буюу нийт 8 хэл дээрх 1500 гаруй сэтгүүлийн сантай.

Блокчэйн технологийн тусламжтайгаар зохиолчдын хэрэглэгчдийн хэрэглээг илүү сайн бүртгэж, оюуны бүтээл эзэмшигчдэд илүү шударга орлого хуваарилалтын системийг нэвтрүүлэх боломжтой. Мөн оюуны бүтээлийн хамгаалалт болон хэрэглэгч, нийлүүлэгчдийг өөрсдийн токеноор урамшуулснаар илүү том сүлжээ бүхий платформ болох юм.

WorldPlusCoin-н нэг ширхэгийн үнэ 1 төгрөг ба захиалга авах хэмжээ нь нийт нийлүүлэлтийн 10% буюу 18 тэрбум ширхэг койн байна.

Хэрэглэгч WorldPlus аппликейшнийг хэрэглээд сарын хэрэглээний үнэ болох $5.99-ийн 10%-тай тэнцэх хэмжээний WPL токеныг урамшуулалд авна. Мөн сэтгүүлийн уншилт, сурталчилгааны үзэлт зэргээс шалтгаалж нэмэлт токен авах боломжтой. WorldPlus 2.0 хувилбарт токеноор урамшуулал авах хэтэвч бүхий цэс нэмэгдэнэ.

WorldPlus-д ногдох орлого буюу хэвлэн нийтлэгчдэд орлого хуваарилсны дараах орлогын 10%-тай тэнцэхүйц дүнгээр WorldPlusCoin-г зах зээлээс худалдан авч, “burn” хийх буюу шатааж, эргэлтээс хасна. Ингэснээр токенын нийлүүлэлтийг багасгах замаар токенын үнэ цэнийг нэмэгдүүлнэ.